Бог малын “Бондгор” тэжээл


Давуу тал:

  • Бондгор тэжээл дахь уургийн агууламж нь 14%-иас их тул бог малын уургийн дутагдлыг бүрэн нөхнө.
  • Бондгор тэжээлийн найрлагад лизинг, метионин, треонин, арганин зэрэг амин хүчлүүдийг нэмэлтээр оруулсан тул турж эцсэн малыг тэнхрүүлэх үйлчилгээтэй.
  • Бондгор тэжээл нь олон төрлийн витамин, төмөр, зэс, цайр, манган зэрэг нэн чухал макро, микро элементүүдээр баяжуулагдсан тул өвлийн улиралд малын жинг хадгална.
  • Цас зудтай цаг хүндэрсэн үед бог малыг бэлчээрт гаргалгүйгээр өдөрт 250 гр бондгор тэжээлээр тэжээхэд малын уураг, амин дэм, эрдэсийн хэрэгцээг хангана. 
  • Нэмэлт тэжээл өгөх шаардлагагүй.
  • Эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.


Хэрэглэх заавар:

Бог малыг бэлчээрт гаргалгүйгээр өдөрт 250 гр бондгор тэжээлээр 60 хоног хүртэлх хугацаанд тэжээж болно. Өдрийн нормыг 2 хувааж хуурайгаар нь өгнө.Тэжээлийг толгой тутамд жигд хүртээхийн тулд бог малыг нас, биеийн жин, тарга хүчээр нь бүлэглэн ялгаж тэжээх нь зохимжтой.

Бондгор тэжээлээр бог малыг таргалуулах зорилгоор өдөрт 250гр-аас дээш хэмжээгээр тэжээж, нэмэлтээр өвс өгнө. Бэлчээрт гаргадаг бог малд бондгор тэжээлийг нэмэлт байдлаар 50-150 гр-аар өгч болно.

Бондгор тэжээлийн үзүүлэлт:

Орц:

Эрдэнэ шиш, улаан буудай, шар буурцагны шахдас, тосны ургамалын шахдас, тэжээлийн шохойн чулуу, давс, үл орлогдох амин хүчилүүд, витамин, эрдэс бодис, макро микро элементүүд.

Савлагаа:  40 кг-аар шуудайлсан. 

Видео