Агро Фийд тэжээлийн үйлдвэр 2014 онд ашиглалтанд орсон. Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологиор дэлхийд тэргүүлэгч FAMSUN компанийн брэнд үйлдвэрийг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн.


Алсын Хараа

Малын тэжээлээр дамжуулан Мал аж ахуй болон Газар тариалангийн салбарын уялдаа холбоог сайжруулах

Зорилт

Мал амьтны уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын (макро, микро) тэнцвэрийг (balance) хангасан олон нэр төрлийн тэжээл үйлдвэрлэх

Хөрөнгө Оруулагч: Монгол улсын100% -ийн хөрөнгө оруулалттай “Түмэн Шувуут” ХХК

Үйлдвэрлэлийн Хүчин Чадал: Өдөрт 100 тонн бүрэн найрлагат хүчит тэжээл үйлдвэрлэх

Технологийн Дэвшил:

  • Шинжлэх ухааны ололт амжилтанд суурилсан тэжээл үйлдвэрлэл
  • Эрдэмтэн, мэргэжилтний баг, эх орны болон олон улсын (АНУ, ОХУ, БНХАУ) эрдэм шинжилгээ - үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа
  • Түүхий эд, тэжээлийн чанар шинжлэх лаборатори
  • Үйл ажиллагааны 90% нь автомат удирдлагийн систем
  • 1000 кг : 0,2 кг үзүүлэлтээр тэжээлийг жигд холих чадвар
  • 8000 тонн тэжээл, түүхий эдийг нэг дор технологийн горимын дагуу хадгалах агуулах, бункерын байгууламж

Үйл Ажиллагаа:

  • Хурдан морины тэжээл
  • Малын эрдэс бодисын долооц
  • Өндөглөгч тахианы тэжээл