Бид харилцагчаа дэмжинэ
2019 оны 07 сарын 02Харилцагч бол "Түмэн шувуут" ХК-ийн нэг эд эс юм. Харилцагчгүйгээр ямар ч үйлдвэрлэгч байгууллагууд хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэж чадахгүй гэдэгт маргах хүн гарахгүй билээ. Тиймээс бидний хийх ёстой ажлуудын нэгд "Харилцагчаа дэмжье" хөтөлбөр багтсан.
Үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын гүүр болсон харилцагч нартаа эхний ээлжинд бид үйлдвэрлэлийн аялал хийж, хэрхэн ямар шат дарааллаар өөрсдөд нь хүрч очиж байдгийг танилцууллаа.
Бороотой өдрийг ч ажралгүй зогссон эрхэм харилцагч нар маань Борлуулалтын албаны дарга Б.Мөнгөнтуяа, Шувууны аж ахуйн технологич Ч.Номин-Эрдэнэ нарын үгийг анхааралтай сонсоно.
Халуун наранд халууцсан ч 1 км гаруй алхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Сонирхсон асуултаа ам уралдан асууж урт замыг ажралгүй туулна.
Харилцагч нарын хамгийн их сонирхсон зүйлийн нэг өндөгний үүр. Тэд хэрэглэгчдэд өндөгийг өлгийдөн боож өгөхөд үүр маш их хэрэг болдог тухай ярьж байлаа.
Аялал үргэлжлэн "Агро фийд" тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцав. Гүйцэтгэх захирал Ж.Болд "Түмэн шувуут" ХК-ийн үүсгэн байгуулагдсан түүх, үйл ажиллагааны чиглэл, хөгжил дэвшилийн талаарх мэдээллийг харилцагч нарт танилцуулсан бол компанийн цаашдын чиг хандлага, бүтээн байгуулалтуудын талаар тус компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр танилцууллаа.
Ажил хэрэгч саналаар хачирласан өдрийн хоол амттай сайхан байлаа.
"ХАРИЛЦАГЧ ТАНЫГ ДЭМЖЬЕ" хөтөлбөрт маань 200 гаруй харицлагч нар оролцлоо. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг та бүхэндээ талархаж "Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ" гэж монгол зүйр үгийг билэгдэн дэмжин ажиллах болно гэдгээ бахархалтайгээр хэлэхийг хүслээ.
ТА БҮХНИЙ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИРЭЭДҮЙД ҮНЭ ЦЭНЭТЭЙ ӨВ БОЛОН ОЧИХ БОЛНО.
Сэтгэгдэл()