МАНАЙ УЛСЫН ӨНДӨГНИЙ ЗАХ ЗЭЭЛ
2018 оны 11 сарын 11Монгол Улсын өндөглөгч тахианы тоо сүүлийн 3 жилийн хугацаанд 650-800 мянган толгой орчимд хэлбэлзэж байна. 2005 онд өндөгний нийт хэрэгцээний 80хувийг импортоос хангадаг байсан бол өдгөөдотоодын өндөгний зах зээл тэлснээр импортын хэмжээ 56 хувь хүртэл буурчээ.
2018 оны байдлаар өндөглөгч тахианы аж ахуйн нийт 8 компани үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын өндөг үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөгч нь импортын өндөг юм. Импортын өндөг нь 30-аас дээш хоног хадгалагдсан, шингэц бага учир нийтийн хоолны ресторанд ихэвчлэн хэрэглэгддэг
2016 оны байдлаар (сая ширхгээр)
- Импортоор орж ирсэн өндөг 84сая
- Дотоодын үйлдвэрлэсэн өндөг 119сая
- Түмэн шувуут ХХК үйлдвэрлэсэн өндөг 44 сая
2017 оны байдлаар (сая ширхгээр)
- Импортоор орж ирсэн өндөг 121сая
- Дотоодын үйлдвэрлэсэн өндөг 97сая
- Түмэн шувуут ХХК үйлдвэрлэсэн өндөг 51сая
Монгол улс 2016 онд өндөгний нийт хэрэгцээний 56 хувийг дотоодоос хангасан бол 2017 онд уг үзүүлэлт 44 хувь болж буурсан байна. Хэдий тийм боловч “Түмэн шувуут” компани 2017 онд өндөг үйлдвэрлэлийнхэмжээгээ 16 хувиар нэмэгдүүлж дотоодын өндөгний хэрэгцээнд эзлэх зах зээлээ 2 хувиар нэмэгдүүлсэн юм.
Сэтгэгдэл()