УУРАГ ХҮНИЙ БИЕД ЯМАР ХЭРЭГТЭЙ ВЭ?
2018 оны 12 сарын 24Уураг хүний бие махбодийн эд эсийг нөхөн сэргээх, бүрдүүлэх, биеийн илч үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, биохимийн урвалыг хурдасгах зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Уураг хүний биед задрах явцад олон төрлийн амин хүчлүүд үүсч эдгээр нь эд эс, фермент дааврын эх үүсвэрийг хангадаг. Энэхүү уураг малын мах болон өндгөнд маш ихээр агуулагддагийг та бүхэн мэдэх билээ.
Өндөгний уургийн бүрэлдэхүүнд байдаг лизин нь хүүхдийн ясны бүрдэлт, хэвийн өсөлт хөгжилтөд зайлшгүй оролдцдог хэрэгцээт амин хүчил юм. Энэ нь хүүхдийн бие махбодид кальцийн шимэгдэх явцыг эрчимжүүлдэг бол насанд хүрэгчдийн азотын хэвийн солилцоог дэмжиж, эд эсийн нөхөн төлжилтөд оролцдог.
Өндгөнд элэг болон цусны хялгасан судсанд өөх тос хуримтлахаас сэргийлэх, биед тос боловсро, шингэх явцад чухал үүрэг гүйцэтгэдэг метионин гэдэг амин хүчил агуулагддаг бөгөөд энэ нь хүний биед таурин, цистеин нийлэгжихэд оролцдог. Метионин нь хоол боловсруулах болон булчингийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Мөн биеэс хүнд металыг гадагшлуулах, цацраг идэвхт туяаны үйлчлэлээс хамгаалах, химийн гаралтай харшилт өвчинг эдгээхэд сайнаар нөлөөлдөг.
Сэтгэгдэл()