Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2023 амжилттай боллоо.

2023 оны 05 сарын 03

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Хөрөнгө оруулалтын Экспо-2023 арга хэмжээнд "Түмэн шувуут" ХК нь оролцож Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа.  Хурал 2023 оны 04-р сарын 29-нд  Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд болов.



“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

  1.  -“Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах- Танилцуулгыг "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Онч аудит" ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийж, дүгнэлтийг нийт Хувьцаа эзэмшигч нарт танилцуулав. 
  2. -"Түмэн шувуут" ХК 100%  эзэмших  "Агрофийд Бордоо" ХХК-ийг үүсгэн байгуулах тухай тогтоолыг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргаж, шийдвэрийг батлуулав.

  3. - Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав.- ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр
  4. - “Түмэн шувуут” ХК-ийн 2022 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг:  2,1 тэрбум төгрөг 
  5. - Нэгж хувьцаанд – 10.7 төгрөг
  6. - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2023.04.11
  7. - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2023.09.30-ний өдрийн дотор/
  8. - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 11,628  /2023 оны 04-р сарын 11-ны өдрийн байдлаар/