Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал-2024 амжилттай боллоо.

2024 оны 05 сарын 06

"Түмэн шувуут" ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2024 оны 04-р сарын 27-нд 14:00 цагт “Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал”-ын “Соёмбо” танхимд боллоо.

“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

1. Панел хэлэлцүүлэг

 Илтгэгчид:

 - Л.Эрхэмбаяр “Нууцаа хуваалцья”

- Х.Хатанбаатар “Амжилтад хүргэх ур чадвар”

- Г.Мөнх-Эрдэнэ “Түмэн шувуутын ханш хэзээ сэргэх вэ?”

- А.Идэрбат “Хувьцааны зөв сонголт”

- С.Идэр “Хөрөнгөтөн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, хувьцаа эзэмшигчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

2. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлав. Танилцуулгыг "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Онч аудит" ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийж, дүгнэлтийг нийт Хувьцаа эзэмшигч нарт танилцуулав.

3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгов.

ТУЗ-ийн гишүүнд нийт 17 хүн нэр дэвшсэнээс нийт хувьцаа эзэмшигчдээс олонхийн санал авч дараах 9 гишүүн сонгогдов. 

- Энгийн гишүүн

  • 1. Л.Эрхэмбаяр
  • 2. Б.Тунгалаг
  • 3. Ж.Болд
  • 4. Э.Баяржаргал
  • 5. А.Бакей
  • 6. М.Болод
  • -  Хараат бус гишүүн
  • 1. Ц.Наран-Учрал
  • 2. Г.Мөнх-Эрдэнэ
  • 3. Ө.Оргил-Эрдэнэ  

4.Төлөөлөн Удирдах Зөвлөлийн цалин, урамшууллын зардлын төсөв батлав.

5. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав.

  1. - “Түмэн шувуут” ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 3.4 тэрбум төгрөг
  2. - Нэгж хувьцаанд – 17.1 төгрөг
  3. - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2024.04.09
  4. - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2024.09.01-ний өдрийн дотор/
  5. - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 14,918 /2024 оны 04-р сарын 09-ны өдрийн байдлаар/

Мөн “Түмэн шувуут-3” шинэ шувууны аж ахуйн танилцуулга, мэдээллийг нийт хувьцаа эзэмшигчдэд өглөө.