Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар хүргэх тухай

2023 оны 03 сарын 18

МЭНДЧИЛГЭЭ

“ТҮМЭН ШУВУУТ “ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!

Бид өнгөрөгч 2022 онд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөн амжилттай ажиллалаа.

Хувьцаа эзэмшигч Та бүхэнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

“Түмэн шувуут” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 сарын 29-ны өдрийн 12:00 цагт Шангри-Ла зочид буудлын Бүүл рүүм танхимд хуралдана.

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. 1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. 2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах, компаний дүрэм батлах тухай;
  3. 3. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд:
  4.       a. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
  5.       б. Бусад.

Хувьцаа эзэмшигч Та өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй бол төлөөлөх хүндээ итгэмжлэх бичиж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Саналын хуудсаар урьдчилан санал өгөх бол үнэт цаасны компаниар дамжуулан 2023 оны 04 сарын 29-ний өдрийн 12.00 цагаас өмнө саналаа ирүүлнэ үү.

Хувьцаа эзэмшигчдийн ирц санал хураалт, асуултыг www.investmentexpo.mn цахим хаягаар хүлээн авна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай ТУЗ-ийн тогтоолтой энд дарж танилцана уу.