ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ АШИГ ШИМ ЮУНААС ШАЛТГААЛДАГ ВЭ?

2018 оны 12 сарын 21

Шувууны  өндөглөх биологийн чадвар, онцлогийг судалсны үндсэн дээр үржил селекцийн аргаар тахианы аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах нь уураглаг, байгалийн гаралтай хүнсний хэрэглээнд томоохон дэвшил болсон юм

Өндөгний ашиг шим гэдэг нь шувууны өндөглөх чадвар, өндөгний жин, төлөрхөг чадвар зэрэг үзүүлэлтээр тодорхойлогддог. Үйлдвэрлэлийн зориулалттай өндөглөгч тахиа дунджаар 120 хоногийн настай байхдаа өндөг гаргаж эхэлдэг. Залуу тахиа эхлээд жижгэвтэр өндөг гаргадаг. Тахиа хөгшрөхийн хэрээр өндөгний хэмжээ томордог.

Тиймээс тахианы үүлдр угсаанаас хамаараад ойролцоогоор 80 долоо хоног буюу 600 хоногийн настайд нь заазлаж шинэ сүргийг дахин сэлбэдэг.

Хэдийгээр тахиа 5-8 жил наслах боломжтой боловч 1.7 жилээс цааш тэжээхэд үйлдвэрлэлийн хувьд эдийн засгийн үр ашиг маш бага болдог. Тиймээс тахианы аж ахуйн ашгийг өндөр байлгах хамгийн гол зүйл нь шувууны үүлдр угсааг сайжруулж, чанартай тэжээлээр тэжээж байх явдал юм.  

Сүүлийн үед хамгийн сайн үүлдрийн өндөглөгч тахиа стандартын шаардлага бүрэн хангасан орчинд жилдээ 345-350 ширхэг гаргаж, өдөрт 105-110 грамм тэжээл хэрэглэж байна.

Сэтгэгдэл()