Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал
2021 оны 04 сарын 10Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материалтай энд дарж танилцана уу. | ||
МЭНДЧИЛГЭЭ
“ТҮМЭН ШУВУУТ “ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЭЭ!
Бид өнгөрөгч 2020 онд бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөн амжилттай ажиллалаа.
Хувьцаа эзэмшигч Та бүхэнд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
“Түмэн шувуут” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 04 сарын 21-ны өдрийн 15:00 цагт “Түмэн шувуут” ХК-ийн албан ёсны facebook хуудас болон Zoom программ ашиглан шууд дамжуулан хуралдана. Линкийг хурал эхлэхээс өмнө компанийн албан ёсны facebook хуудсанд байршуулна.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 2021 оны цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
- Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх. Үүнд:
- Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Бусад мэдээлэл
- ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулах- Ц.Наран-Учрал
- Цалин урамшууллын хорооны мэдээлэл – А.Бакей
- Хувьцааны үнэ ханшийн тухай мэдээлэл –Г.Мөнх-Эрдэнэ
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС