Малчины хотонд зочилж байснаас тахиачины “хотонд зочилж байсангүй. Хүн төрөлхтний хоолонд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг нь мах, нөгөө нь өндөг юм. Саран дээр буух сансрын хөлөгнөөс эхлээд өндөг шарж чаддаг робот хүртэл өч төчнөөн төхөөрөмжийг хүн төрөлхтөн бүтээж чадсан ч хоол хүнсний энэ эх үүсвэрүүдийг бүтээж чадахгүй байгаа нь үнэн билээ. Түүний нэгэнд сүү мөн багтана. Дашрамд хэлэхэд өндөгний уураг буюу протеин нь чанарын хувьд эхийн сvvний дараа ордог.
Манай Монголын бухан бярууны хийж чадах ажлыг хүн төрөлхтөн нийтээрээ нийлээд хийж чадахгүй ээ гэж нэгэн хүн хэлж байсан нь инээдтэй ч, үнэний ортой л үг. Монгол мах агуулга, чанарын хувьд тэс өөр, маш чанарлаг гэдгийг бид өөрсдөө мэддэг. Монголчууд монгол махандаа итгэдэг.
Харин өндгөнд хэр их итгэдэг вэ? Өндгийг бид өөрсдөө “үйлдвэрлэдэг” болсон цагаас хойш (тахиа өндөглөнө л дөө, ер нь бол). Өөрөөр хэлбэл манай улсад тахианы аж ахуй хөгжсөн цагаас бид өндгөнд малын мах шигээ итгэдэг болоод байгаа юм. Энэ итгэл өдгөө өссөөр л байна. Миний бие энэ итгэлээ бүр итгэлтэй болгох гэж тахиачины хотыг зорин ирэв. Нүүрэндээ ямар будаг түрхэх, биедээ ямар гоёл чимэглэл, цаг сэлт зүүхдээ нэн их анхаардаг, аль болох чанартай, брэнд байвал бүр сайн гэдэг хэрнээ амандаа юу хийхдээ алмай хойрго улс даа бид. Ширхэг өндөг хямдхан болохоор тэгж ханддаг байж ч магадгүй юм. Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн юм, хэзээ авчирсан юм, хэн авчирсан юм, юугаар авчирсан юм, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр, өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий.
Жишээ нь би орос өндөг авдаггүй.
- Орос ах нарын өндөг өө.
-Өө тэд нар чинь уже бидний ах байхаа больсон. Хэзээ, хаанаас гараад халуун хүйтэн, хэцүү бэрхийг хэрхэн туулаад Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэнмэддийн.
-Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.
Сэтгэгдэл()