Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
2022 оны 04 сарын 25Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Топ 5 компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралд "Түмэн шувуут" ХК нь оролцож Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2022 оны 04-р сарын 23-нд Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд боллоо.
“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.
- 1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах- Түмэн шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд
- - Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах- ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр
- - “Түмэн шувуут” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг: 1,9 тэрбум төгрөг /2020 онтой харьцуулахад 72.5%-иар өссөн/
- - Нэгж хувьцаанд – 10.4 төгрөг
- - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2022.04.06
- - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2022.07.01-ний өдрийн дотор/
- - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 8112 /2022 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар/
- - Түмэн шувуут ХК-ийн хувьцааны ханш: 529 ₮ /2022 оны 04-р сарын 22-ны өдрийн байдлаар/
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах;
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
- Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх.
1. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:
1.1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:
1.1.1. Ломбо овогтой Эрхэмбаяр
1.1.2. Балай овогтой Тунгалаг
1.1.3. Жигжид овогтой Болд
1.1.4. Эрхэмбаяр овогтой Баяржаргал
1.1.5. Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү
1.1.6. Болдбаатар овогтой Бархасбадь
1.2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:
1.2.1. Цэдэв овогтой Наран-Учрал
1.2.2. Агипар овогтой Бакей
1.2.3. Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ