Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

2022 оны 04 сарын 25

    Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг багцлан танилцуулсан Топ 5 компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хуралд "Түмэн шувуут" ХК нь оролцож Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа.  Хурал 2022 оны 04-р сарын 23-нд  Шангри -Ла зочид буудал, 1-р давхрын Боллрүүм 1 хурлын танхимд боллоо.

“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.

  1. 1. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах- Түмэн шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд
  2. - Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах- ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр
  3. - “Түмэн шувуут” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нийт хуваарилах ногдол ашиг:  1,9 тэрбум төгрөг /2020 онтой харьцуулахад 72.5%-иар өссөн/
  4. - Нэгж хувьцаанд – 10.4 төгрөг
  5. - Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2022.04.06
  6. - Ногдол ашиг тарааж эхлэх хугацаа: 2022.07.01-ний өдрийн дотор/
  7. - Түмэн шувуут ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо: 8112  /2022 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар/
  8. - Түмэн шувуут ХК-ийн хувьцааны ханш: 529 ₮ /2022 оны 04-р сарын 22-ны өдрийн байдлаар/
  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны зардлын төсөв батлах;
  3. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  4. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөх.

1. “Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгов:

1.1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:

    1.1.1.  Ломбо овогтой Эрхэмбаяр

   1.1.2.  Балай овогтой Тунгалаг

   1.1.3.  Жигжид овогтой Болд

   1.1.4.  Эрхэмбаяр овогтой Баяржаргал

   1.1.5.  Эрдэнэчулуун овогтой Жаргалхүү

   1.1.6.  Болдбаатар овогтой Бархасбадь

    1.2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:

       1.2.1.  Цэдэв овогтой Наран-Учрал 

       1.2.2.  Агипар овогтой Бакей

       1.2.3.  Гочоо овогтой Мөнх-Эрдэнэ