Хөрөнгө оруулагчтай харилцах IR хөтөлбөрийн нээлт боллоо.

2020 оны 11 сарын 06

Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оны 10-р сард хувьцаат компаниудад хандаж ил тод, ёс зүйтэй ажиллахыг уриалсан уриалгыг дэмжиж Монголын Хөрөнгийн Бирж, “Түмэн шувуут”, Ленд, Эрдэнэ ресурс зэрэг хувьцаат компаниуд санаачилж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна.

Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR хөтөлбөрийг дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлж амжилтанд хүрсэн байдаг.

Хөтөлбөрийн зорилго нь:

  • - Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг тогтмол хугацаанд олон нийтэд үнэн зөв, бодитой мэдээлэх
  • - Компани ба хөрөнгө оруулагч хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх
  • - Компанийн хувьцааны ханшийг бодитой үнэлэх боломжоор хөрөнгө оруулагчдыг  аль болох хангах

Хүлээгдэж буй үр дүн:

  • - Хувьцаа эзэмшигчдийг тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлэлээр хангах
  • - Компанийн засаглалыг сайжруулах
  • - Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • - Хувьцаат компаниудын ил тод байдлыг олон улсын түвшинд хүргэх.

Сэтгэгдэл()