Хөрөнгө оруулагчтай харилцах IR хөтөлбөрийн нээлт боллоо.
2020 оны 11 сарын 06Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2020 оны 10-р сард хувьцаат компаниудад хандаж ил тод, ёс зүйтэй ажиллахыг уриалсан уриалгыг дэмжиж Монголын Хөрөнгийн Бирж, “Түмэн шувуут”, Ленд, Эрдэнэ ресурс зэрэг хувьцаат компаниуд санаачилж энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна.
![](/media/tumenshuvuut/content/2020/20201106-MPA_2482.gif)
Хөрөнгө оруулагчдад үйлчлэх IR хөтөлбөрийг дэлхийн олон улс орны нээлттэй компаниуд хэрэгжүүлж амжилтанд хүрсэн байдаг.
Хөтөлбөрийн зорилго нь:
- - Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг тогтмол хугацаанд олон нийтэд үнэн зөв, бодитой мэдээлэх
- - Компани ба хөрөнгө оруулагч хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх
- - Компанийн хувьцааны ханшийг бодитой үнэлэх боломжоор хөрөнгө оруулагчдыг аль болох хангах
Хүлээгдэж буй үр дүн:
- - Хувьцаа эзэмшигчдийг тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлэлээр хангах
- - Компанийн засаглалыг сайжруулах
- - Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх
- - Хувьцаат компаниудын ил тод байдлыг олон улсын түвшинд хүргэх.
Сэтгэгдэл()