ШИНГЭН ӨНДӨГНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН УГСРАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2020 оны 02 сарын 14


Бүгд Найрамдах Болгар Улсын “Dion engineering” компаниас нийлүүлсэн Шингэн өндөгний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж, үйлдвэрлэл явуулахад бэлэн боллоо. Уг тоног төхөөрөмж нь цагт 500 литр шингэн өндөгийг хагалан, ариутган савлах хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай юм.
“Түмэн шувуут” ХК-ийн Шингэн өндөгний үйлдвэр ашиглалтанд орсноор манай улсын ресторанууд болон талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч нар чанарын өндөр түвшинд бэлтгэсэн, ямар нэг нөөшлөгч бодис ороогүй 100 хувь органик шингэн өндөгийг хүнсний үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой болж байна.
Шингэн өндөгийг хэрэглэгч аж ахуй нэгж, байгууллагууд уг бүтээгдэхүүнийг энгийн өндөгтэй адил үнээр худалдан авснаар өндөг хагалах ажлыг хөнгөвчилж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

Угсралтын ажлыг “Dion engineering” компанийн инженер Vasil Vasilev, Emil Terziev болон “Түмэн шувуут” ХК-ийн инженерүүд хамтран гүйцэтгэв.
#ТүмэншувуутХК
#АзжаргалыгҮйлдвэрлэнэ

Сэтгэгдэл()