Үйлдвэрийн ажилтнуудын цалинг дахин 200 000 төгрөгөөр нэмэгдүүллээ

2019 оны 05 сарын 29

Манай компани өнгөрсөн жилийн есдүгээр сард нийт ажилтнуудыхаа цалинг 200,000 төгрөгөөр нэмж байсан. Тэгвэл ирэх 06-р сарын 01-ний өдрөөс эхлэн үйлдвэрийн ажилтнуудынхаа цалинг дахин 200,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг компанийн удирдлагууд өнөөдөр хамт олондоо танилцууллаа. Ингэснээр үйлдвэрийн ажилтнууд татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 1,000,000 төгрөгийн цалин авах боломжтой болж байгаа юм. Энэ шийдвэр нь хэрэглэгчдийн дэмжлэг, бидний хамтын зүтгэлийн үр дүн болж байна. Цаашдаа манай компани техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн, чанартай бүтээгдэхүүнээрээ дэлхийтэй өрсөлдөхүйц компани болохоор зорин ажиллаж байна.

Цалин нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн бүтээмж өндөр, хариуцлагатай байх ёстойг Монгол хүн бүр   эрхэмлэн хүлээж авч өөртөө хэвшүүлэхийг бид уриалж байна. Цалиндаа сэтгэл хангалуун байх нь сайхан амьдралын эхлэл гэдэгтэй хэн ч маргахгүй билээ.

"САЙХАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ" 

Сэтгэгдэл()