Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдлаа

2019 оны 05 сарын 22

“Түмэн шувуут” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт IPO гаргасан анхны компани болж цан цохисоноос хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2019 оны 04-р сарын 29-нд хуралдууллаа. Хурлын үйл ажиллагаанд нийт хувьцаа эзэмшигчдийн 80,73 хувь нь оролцож компанийн 2018 оны санхүүгийн тайлан, Ногдол ашгийн тухай, “Түмэн шувуут” ХХК-ийг “Хувьцаат компани” болгон өөрчлөх, шинэ дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

“Түмэн шувуут” ХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөл” \ТУЗ\-ийн ердийн гишүүдээр доорх нэр бүхий хүмүүс нэр дэвшиж сонгогдов.

  • 1. Л.Эрхэмбаяр /”Түмэн шувуут” ХК-ийн зөвлөх/
  • 2. Б.Тунгалаг /”Түмэн шувуут” ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн/
  • 3. Ж.Болд /”Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал/
  • 4. Э.Баяржаргал /”Түмэн шувуут” ХК-ийн Гадаад харилцааны захирал/
  • 5. Э.Жаргалхүү /”ЭМЖЖ” ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  • 6. Ц.Рэнчинсэнгээ /Зөвлөх/

Мөн ТУЗ-ийн хараат бус гишүүдээр:

  • 1. О.Мөнхжаргал /”Голомт капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал/
  • 2. Ц.Лут-Очир /менежер/
  • 3. Ц.Наран-Учрал /”Бумбат Алтай” ҮЦК-ний хөрөнгө оруулалт хариуцсан захирал/

Сэтгэгдэл()