Цэвэр ашгийн 40%-ийг ногдол ашигт хуваарилна

2021 оны 02 сарын 01

Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2021 оны 01-р сарын 28-ны өдөр 15:00 цагт онлайнаар хуралдаж 2020 оны санхүүгийн цэвэр ашгийн 40%-ийг Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.

“Түмэн шувуут” ХК нь 2020 онд нийт 4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 25% -иар өссөн үзүүлэлттэй байна.

Бид компанийн санхүү, үйл ажиллагааны ашгаас хамааран 2019 оны ногдол ашигт цэвэр ашгийн 30% буюу 969,0 сая төгрөг /нэгж хувьцаанд ногдох 4,8 төгрөг/-ийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан бол 2020 оны ногдол ашигт цэвэр ашгийн 40% буюу 1,6 тэрбум төгрөг /нэгж хувьцаанд ногдох 8 төгрөг/-ийг хуваарилахаар боллоо.

2020 оны ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2021 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тооцохоор болсон бөгөөд ногдол ашгийг 2021 оны 05-р сарын 12-ны өдрөөс эхлэн мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэв. 

ТУЗ-ийн ТОГТООЛ-той энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл()