ТАХИАНЫ ҮҮЛДРҮҮД

2018 оны 11 сарын 20

Манай эриний өмнөх XV-XVI зуун хүртэл ХАА-н шувуудыг ихэвчлэн нутгийн шинж чанартайгаар янз бүрийн оронд байгалийн хүчин зүйл, шилэн сонголт, маллагаа, тэжээллэгийн хязгаарлагдмал нөхцөлд өсгөн үржүүлэхийн зэрэгцээ байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөн дор өөрчлөн сайжруулсаар ирсэн юм.

XIX зуунаас эхлэн хот суурин газарт тахианы өндөг, махны хэрэгцээ их болсонтой холбогдон одоогийн үүлдрийн ихэнх нь бий болжээ. Ардын селекцийн үр дүнд бий болсон нутгийн үүлдэр нь орон нутгийн нөхцөлд сайн зохицон үр төлөө сайн өгдөг боловч тэдгээрийн ихэнхийн өндөглөлт, дэвжилт, махны чанарыг сайжруулах шаардлагатай байсан тул Баруун европ, Америкт нарийн төрөлжсөн өндөгний ба махны тахиа XIX зуунд, мах өндөгний хосолмол ашиг шимтэй шувуу XX зуунд бий болжээ.


Тахианы үүлдрүүдийг өндөгний чиглэлийн, махны чиглэлийн, гоёл чимэглэлийн буюу үзэсгэлэнгийн, хосолмол ашиг шимийн, тулаанч гэж ангилдаг. Дэлхийн улс орнуудад маш олон үүлдрийн тахиаг малладаг бөгөөд тэдгээрээс өндөгний чиглэлтэй, маш өргөн тархалттай нь дараах үүлдрүүд юм.

  • Ancona
  • Andalusian
  • Asturian Painted Hen
  • Barnevelder
  • Campine
  • Catalana
  • Easter Egger
  • Egyptian Fayoumi
  • Norwegian Jærhøne
  • Kraienköppe
  • Lakenvelder
  • Leghorn
  • Marans
  • Minorca
  • Orloff
  • Penedesenca
  • Sicilian Buttercup
  • White-Faced Black Spanish
  • Welsummer

Түүнчлэн дэлхий дээр үүлдрийн стнадартаар хүлээн зөвшөөрөгдсөн ч үржилд ашиглагддаггүй маш олон эрлийз үүлдрүүд байдаг. Монгол Улсын хувьд эдгээр үүлдрүүдээр хэрэгцээний сүрэг бүрдүүлэн, өндөг үйлдвэрлэлийг явуулж байна.

  • Black Sex Link
  • Red Sex Link
  • ISA Brown
  • Kuroiler
  • Lohmann Brown
  • Daisy Belle
  • Cream Legbar
  • Cornish-Rock
  • Easter Egger
  • Broiler

Эдгээрээс дэлхийд хамгийн өргөн тархсан Леггорн үүлдэр болон манай улсад маллагдаж байсан үүлдр, эрлийзүүдийн танилцуулгыг толилуулав.

https://en.wikipedia.org/wiki/List_of_chicken_bree...

Сэтгэгдэл()