Since 2004

Түүхэн замнал

2004 оноос хойш

Бидний тухай

“Түмэн шувуут” ХК нь 2004 онд Шувуун фабрикт, өнөөгийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд үүсгэн байгуулагдсан.

Өдгөө тус компани нь:

  • Нэг удаад 460 мянга гаруй ширхэг үржлийн өндөг дарах хүчин чадалтай инкубаторын цех,
  • 300 мянган дэгдээхэй бойжуулах, жилд 250.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий, нийт 1.3 сая өндөглөгч тахиатай 3 шувууны аж ахуй,
  • Шувууны сангасыг боловсруулан компост бордоо үйлдвэрлэдэг органик бордооны үйлдвэр,
  • Жилд 63.0 тонн тахиа болон малын тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат, орчин үеийн техник, технологи бүхий тэжээлийн үйлдвэр.

“Түмэн шувуут” ХК нь инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хөдөө аж ахуйн салбарт тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа явуулсаар байна.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье

Монголчууд бид таван хошуу малын буянд тулгуурлан эрүүл, аюулгүй хүнсээр хүн амаа хангах чухал үүрэгтэй. Гэсэн ч өнөөдөр тахианы мах, өндөгний хэрэгцээний ихэнхийг импортоор нөхөж байгаа нь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагыг тод харуулж байна. “Түмэн Шувуут” компани түмнийх болох шийдвэр гарган, хөрөнгийн зах зээлд нээлттэй болж байна. Бид өндөглөгч аж ахуйгаа өргөтгөхөөс гадна газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр, махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрлэл зэрэг уялдаа холбоотой төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Бидний зарчим бол:

“Чин сэтгэлээсээ зүтгэвэл сайн үйлс дэлгэрч, амжилт аяндаа ирдэг.”
Монгол хүнийг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, монгол бүтээгдэхүүний үнэ цэнийг дэлхийд таниулах үйлст хамтран оролцохыг урьж байна.


“Түмэн Шувуут” ХК -ийн Гүйцэтгэх Захирал Ж. Болд

Нэгдсэн менежментийн
тогтолцооны бодлого

  • Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан эрүүл, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөртөө болон хэрэглэгчдэд таашаал өгнө.
  • Сонирхогч талуудынхаа хэрэгцээ, шаардлага, хүлээлтийг хүндэтгэн, ил тод, эерэг харилцааг эрхэмлэж, хамтын ажиллагаанд шударга байна.
  • Ногоон тоног төхөөрөмжийг суурилуулж, хаягдалгүй, дахин боловсруулах технологи ашиглан, хүн байгальд ээлтэй үйлдвэрлэлд тэмүүлнэ.
  • ISO/IEC 17025 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн тогтмол сайжруулалт хийж, ажлаараа итгэл төрүүлнэ.
  • Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэн инноваци, хиймэл оюун ухаан нэвтрүүлж, аз жаргалтайгаар амжилтанд хамтдаа хүрнэ.

Шагнал, урамшуулал

Аз жаргалыг үйлдвэрлэнэ

Алсын хараа

"Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанараар дэлхийд тэргүүлнэ"

Түмэн шувуут ХК нь үнэ цэнтэй, чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын салбарт дэлхийн жишгийг тогтоох зорилготой.

Эрхэм зорилго

"Эрүүл экологийн бүтээгдэхүүнээр амьдралын чанарыг дээшлүүлнэ"

Эрүүл хүнс амьдралын чанарыг тодорхойлдог. Бид экологийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тогтвортой өсөлтөөрөө нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.

Бидний уриа

"Аз жаргалыг үйлдвэрлэнэ"

Хүний аз жаргал эрүүл энх, элбэг хангалуун амьдралаас эхэлдэг. Түмэн шувуут ХК нь эрүүл бүтээгдэхүүн, тогтвортой ажлын байраар дамжуулан нийгэмд аз жаргал бүтээнэ.

Үнэт зүйлс

Чухал холбоосууд