"Агро Фийд" малын тэжээлийн үйлдвэр

Үйлдвэрийн давуу тал

“Түмэн Шувуут” ХК-ийн харьяа “Агро Фийд” тэжээлийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орж, Монголын малын тэжээлийн салбарт чанар, хүчин чадлаараа тэргүүлэгч байр суурь эзэлж байна. Тус үйлдвэр нь БНХАУ-ын дэлхийд тэргүүлэгч FAMSUN группийн орчин үеийн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд цагт 12–13 тонн, жилд 100,000 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.

  • Чанартай түүхий эд ашиглан эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хангаж, олон төрлийн тэжээл үйлдвэрлэдэг.
  • Олон улсын эрдэмтдийн судалгаа, туршлагад тулгуурласан технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.
  • Дотоодын хэрэгцээг хангах, мал амьтдын эрүүл өсөлт, бүтээмжийг дэмжих зорилготойгоор ажиллаж байна.
  • Итгэмжлэгдсэн лаборатори бүхий чанарын сорилт, шинжилгээний нарийн хяналттай.
  • Олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн горимтой.
  • Монголын мал аж ахуйн салбарт чанар, найдвартай байдлын баталгаа болж байна.