Мах боловсруулах цех

Танилцуулга

Үйлдвэрийн тухай

“Түмэн Шувуут” ХК нь өндөгний үйлдвэрлэлээс гадна тахианы махыг ангилан зах зээлд нийлүүлэх чиглэлээр тогтвортой өргөжиж байна. Тус цех нь өдөрт шувууны аж ахуйгаас нийлүүлсэн 7000-8000 тахианы мах боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн автомат тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.

Цехийн онцлог
талууд

Өндөглөгч тахианы мах буюу “тамирчин тахиа”-ны махыг боловсруулахдаа тахины гуя, цээж махаар нь ангилан бэлтгэдэг.

Өндөглөгч тахианы мах нь уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг тул дархлааг дэмжиж, ясны сийрэгжилтээс сэргийлэн, хүүхдийн өсөлт хөгжилд тустай бүтээгдэхүүн юм.

Орчин үеийн тоног төхөөрөмж, HACCP стандарт зэрэг олон улсын шаардлагыг хангасан технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн.

Хэрэглэгч болон бизнесийн ач холбогдол

Тайван, цэвэр, эрүүл орчинд боловсруулсан мах хүнсний аюулгүй байдлыг хангаж, итгэл төрүүлнэ.

“Тамирчин тахиа”-гаас гарсан мах нь шөлэнд тохирох, үргэлж чанар өндөр, амтлаг бүтээгдэхүүн болдог

Дотоодын тахианы махны импортын хамаарлыг бууруулж, Монгол бүтээгдэхүүнийг дэмжинэ.

Call to action