Инкубаторын цех

Цехийн тухай

“Түмэн Шувуут” ХК нь Монголын өндөгний салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж ажилладагаараа бусад аж ахуй нэгжүүдээс ялгарч чаддаг. Манай инкубаторын цех нь 16 шкаф бүхий 307,200 ширхэг үржлийн өндөгийг нэг дор хүлээн авч дарах хүчин чадалтай бөгөөд өөрийн өндөглөгч тахианы аж ахуйн сүргийн эргэлтийн хэрэгцээнээс гадна бусад жижиг, дунд, өрхийн шувууны аж ахуйн сүрэг сэлбэх үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.

ДАВУУ ТАЛУУД 

  • Өндөр хүчин чадал - Үржлийн өндөгний үйлдвэрлэлийг тогтвортой хангана.
  • Технологийн дэвшил - Орчин үеийн автомат хяналтын системтэй.
  • Чанарын баталгаа - Эрүүл, чанартай дэгдээхэйг тасралтгүй нийлүүлнэ.