Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого

Тогтолцооны бодлогууд

Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан эрүүл, экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөртөө болон хэрэглэгчдэд таашаал өгнө.

Сонирхогч талуудынхаа хэрэгцээ, шаардлага, хүлээлтийг хүндэтгэн, ил тод, эерэг харилцааг эрхэмлэж, хамтын ажиллагаанд шударга байна.

Ногоон тоног төхөөрөмжийг суурилуулж, хаягдалгүй, дахин боловсруулах технологи ашиглан, хүн байгальд ээлтэй үйлдвэрлэлд тэмүүлнэ.

ISO 9001, ISO 22000, ISO/IEC 17025 олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн тогтмол сайжруулалт хийж, ажлаараа итгэл төрүүлнэ.

Ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэн инноваци, хиймэл оюун ухаан нэвтрүүлж, аз жаргалтайгаар амжилтанд хамтдаа хүрнэ.

Call to action