Тахианы бүрэн найрлагат багсармал тэжээл нь тахианы нас, өсөлт хөгжлийн үе шат бүрт шаардлагатай амин дэм, эрдэс бодис, шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахуйцаар баланслагдсан тэжээл юм. Насны онцлогт тохируулсан тэжээл хэрэглэснээр өндөглөгч тахианаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх боломжтой.

Энэхүү адууны тэжээл нь үйлдвэрийн аргаар цэвэрлэж, жигд хэмжээтэйгээр буталсан овъёосыг эрдэс бодисоор баяжуулан бэлтгэсэн бүтээгдэхүүн юм. Шингэц сайтай, хэрэглэхэд хялбар тул адууны өдөр тутмын тэжээлд тохиромжтой.

“Сүүт” тэжээл нь саалийн үнээний сүү үйлдвэрлэлтэй холбоотойгоор алдагддаг эрдэс бодис, амин хүчил, витаминыг нөхөх зорилготой, тэнцвэржүүлсэн бүрэн найрлагат багсармал тэжээл юм. Саалийн үнээний тэжээлийн хэрэгцээг хангахад тохиромжтой.

“Бондгор” тэжээл нь бог малын уураг, амин хүчил, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээг хангахад зориулагдсан, тэнцвэржүүлсэн найрлагатай тэжээл юм. Өвөл, хаврын хүнд нөхцөлд болон нэмэлт тэжээл шаардлагатай үед хэрэглэхэд тохиромжтой.