
"Түмэн шувуут" ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа. Хурал 2024 оны 04-р сарын 27-нд 14:00 цагт “Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал”-ын “Соёмбо” танхимд боллоо.
“Түмэн шувуут” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэв.
1. ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Илтгэгчид:
2. “Түмэн шувуут” Хувьцаат компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлав. Танилцуулгыг "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Онч аудит" ХХК-ийн партнер Б.Анхтайван, ТУЗ-ийн хараат бус гишүүн, ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны дарга А.Бакей нар мэдээлэл хийж, дүгнэлтийг нийт Хувьцаа эзэмшигч нарт танилцуулав.
3. ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЕРДИЙН БОЛОН ХАРААТ БУС ГИШҮҮДИЙГ СОНГОВ.
ТУЗ-ийн гишүүнд нийт 17 хүн нэр дэвшсэнээс нийт хувьцаа эзэмшигчдээс олонхийн санал авч дараах 9 гишүүн сонгогдов.
Энгийн гишүүн
Хараат бус гишүүн
4. ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЦАЛИН, УРАМШУУЛЛЫН ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАВ.
5. НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ ТУЗ-ИЙН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛАВ.
Мөн “Түмэн шувуут-3” шинэ шувууны аж ахуйн танилцуулга, мэдээллийг нийт хувьцаа эзэмшигчдэд өглөө.


